Шууд Chart

Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

2020-11-10 11:15:54

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.


Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа   
Үзсэн: 1791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй