
Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр 17.00 цагаас онлайн хурал хийж, маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдааны дэг, үг хэлэх, санал хураалтад оролцох журам, техник, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.
Маргааш буюу 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Хуралдааныг онлайн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өглөө 10.00-12.00 цагийн хооронд техникийн туршилт, тохируулгын ажил хийсний дараа нэгдсэн хуралдаан эхэлнэ.
УИХ-ын гишүүд онлайнаар хуралдлаа | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.