2020 оны хамгийн зальжин ааваар ОХУ-ын Эрхүү хотын Игорь тодорчээ.
Тэрбээр унтах гэтэл хүүхдүүд нь шуугилдаад амар заяа үзүүлэхгүй байсан болохоор “Унтаж байгаа аав” нэртэй гар зургийн уралдаан зарлажээ.
Ингэхдээ “Маргааш өглөө шалгаруулна, зурчихаад гэрлээ унтраагаарай” гээд унтаад өгчээ.
Харин хүүхдүүд итгэн зургаа чамбай гэгч нь зурж дуусаад аавынхаа хэлсэн ёсоор гэрлээ унтраасан байна.
Маргааш нь аав нь өөрөө шалгаруулалтаа хийхдээ бүгдэд нь “Сайн” гэсэн дүн тавьжээ. Гэхдээ хүүхдүүд аавыгаа дүгнэсэн гэж бодоогүй гэнэ.
2020 оны хамгийн зальжин аав | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.