Шууд Chart

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

2020-12-09 19:09:40

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.09) хуралдаанаар байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал завсарлага авах талаарх бүлгийн саналыг танилцуулав.

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулах, санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв. Тус ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, бэлтгэсэн санал, дүгнэлтийг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагатай тул Монгол УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т тус тус заасныг үндэслэн гурав хоногийн завсарлага авах саналаа танилцуулсан.

Байнгын хорооны дарга нэг хоногийн завсарлага өгснөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргааш хэлэлцэхээр боллоо.


Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй