
. Тус сургуульд Улсын Онцгой комиссын зөвшөөрөл, шийдвэрийн дагуу Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан Опертавын шуурхай бүлэг оролцож, хамтарсан сургуулийг амжилттай явуулсан аж.
Тэгвэл тус сургуулийн хаалтын ёслолын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар хоёр улсад нэгэн зэрэг зохион байгуулагдсан хамтарсан сургуульд мэргэжлийн ур чадвар гарган идэвх санаачилгатай оролцсон 20 гаруй офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нарт “За укрепление боевого содружества” буюу “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнаснаа бригадын генерал Л.Онцгойбаярт гардуулан өгсөн юм.
Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн хэмээн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ахмад Н.Энхбазар (016), ахмад Г.Энхжин (326), ахлах ахлагч Э.Арвижих (167), ахлагч С.Пүрэвдорж (256), түрүүч Г.Баасандорж (120), байлдагч Б.Ангараг (120) нарыг “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнасныг энэ сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны өдрөөр тус нэгтгэл, ангиудын удирдлагууд нь гардуулан өгөх юм.
Ташрамд онцлоход, “Сэлэнгэ-2020” хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд уг хамтарсан хээрийн сургууль 13 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан.

Монголын цэргийн алба хаагчдыг “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнажээ | ||
Үзсэн: 2137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.