Шууд Chart

Дуучин Селена Гомес, сагсчин Жимми Батлер нар болздог болжээ

2020-12-13 09:56:31

Дуучин Селена Гомес сагсан бөмбөгийн "Майами Хит" багийн тоглогч Жимми Батлертай болздог болсныг АНУ-ын зарим хэвлэл мэдээллэж байна.

Өдгөө 28 настай чадварлаг сагсчин залуутай түүнийг хэд хэдэн удаа болзож байхыг шар хэвлэлүүд ч онцолсон аж.

Хамгийн сүүлд тэднийг франц ресторанд үдшийн зоог барьж байхад нь сэтгүүлчид харжээ.

Селена Гомес саяхан ярилцлага өгөхдөө “Цар тахлын хөл хорионы үед хувийн амьдралаа зохицуулахад улам хэцүү боллоо. Гэхдээ энэ үг залуучуудыг уриалж байгаа хэрэг биш шүү. Найз залуутай болохыг хүсээд байгаа юм шиг сонсогдож болох ч тийм биш ээ” гэсэн байв.

Гэхдээ Жимми Батлерийн хуучин найз бүсгүй модель Кейтлин Новак Селенагийн инстаграмыг дагахаа больсон нь тэдний харилцааг улам баталж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Селена Гомес, сагсчин Жимми Батлер нар болздог болжээ   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй