
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар холбогдох тогтоолыг батлав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ч.Ундрам ажиллахаар боллоо.
Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа нар ажиллана. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ажиллахаар боллоо.
БСШУСБХ: Ажлын хэсгүүд байгуулахаар шийдвэрлэв | ||
Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.