
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Аж ахуйн нэгж байгууллагад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна.
Энэ сургалт нь ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чадавхыг бий болгох зорилготой бөгөөд дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААН, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцох аж.
Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх ажлыг яагаад зохион байгуулах, (урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд ямар хор уршиг үүсэх, коронавируст халдварын өртөлтөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад “Шалгах хуудас”-ыг ашиглах нь, шалгах үзүүлэлтийг тодорхойлоход анхаарах асуудлууд, коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, “Бэлэн байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг чухал ач холбогдол бүхий найман сэдвийн хүрээнд сургалт явагдана.
“ААН байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” цахим сургалт болно | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.