Шууд Chart

ТББХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-12-16 16:05:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална” гэж заасан байдаг тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхээр боловсруулж, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг дээрх үндсэн чиглэлд тусгах шаардлага үүсчээ.

Иймд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсныг танилцуулж, санал хураалт явуулсан. УИХ-ын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд туссан хуулиудыг дээрх үндсэн чиглэлд тусгахыг хуралдаанд оролцсон 11 гишүүний 7 нь дэмжив.

Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


ТББХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй