Шууд Chart

УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо

2020-12-17 06:11:18

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Д.Ганбат, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 16-ны өдөр боллоо. Эхлээд коронавирусийн цар тахал, түүнтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, үүссэн нөхцөл байдлын талаарх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны танилцуулга мэдээлэл болон дэд ажлын хэсгийн саналыг сонслоо.  Гишүүд танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар зах зээл дэх мөнгийг нэмэгдүүлэх тухай, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цар тахлын үеийн, түүний дараах үеийн гэсэн 2 том бодлого боловсруулж шат дараалан хэрэгжүүлэх талаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зээлийн батлан даалтын сангаар дамжуулан аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг санал хэлж, хуралдаанд оролцсон хүмүүсийн асуултад Ажлын дэд хэсгийнхэн хариулт өглөө.

Ажлын хэсэг ирэх долоо хоногт дахин хуралдана.


УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо  
Үзсэн: 1828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй