Шууд Chart

Катарын нийслэл Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна

2020-12-17 14:37:32

. Тус эрхийн төлөө хоёр хот тунан өрсөлдсөн бөгөөд сонгуульд хамгийн олон санал авч чадсан хот 2030 оны, удаалсан нь 2034 оны Азийн наадмыг зохион байгуулахаар болсон.

Ийн Азийн олимпын зөвлөлийн хуралдаанд 26 орны төлөөлөл Мускат хотноо биечлэн очиж оролцсон бол бусад 19 орны Үндэсний олимпын хороо цахимаар оролцож, санал хураалтын дүн гарахад Катар улсын нийслэл Доха 27 саналаар тэргүүлж, Саудын Арабын Рияд хотыг 10 орон дэмжив. Харин найман орны Үндэсний олимпын хороо шийдвэр гаргахаас түдгэлзсэн байна.

Эргэн сануулахад, 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу, 2026 онд Японы Аичи-Нагоя хот зохион байгуулна. Харин 2030 онд Азийн наадмыг Катарын Доха, 2034 онд Саудын Арабын Рияд зохион байгуулагдахаар боллоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Катарын нийслэл Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй