
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.17) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санапуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалап, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгг бэлтгэсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй санапын найруулгыг анхаарч гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм.
Энэхүү чиглэлийн дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан нам, эвсэлд өгөх байсныг хоёроос доошгүй хоногийн өмнө өгөхөөр, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно.” гэснийг “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглохоор, төслийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг өөрчлөхөөр, 36 дугаар зүйлийн 36.11, 41 дүгээр зүйлийн 41.8, 42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсгийн сонгуулийн сурталчилгааны төлбөрийн дунджийг тогтоохдоо ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санап авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацааны дунджаар тооцохоор, төслийн 56 дугаар зуйлийн 56.12 дахь хэсгийг хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулахаар өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжсэн гэв. Эдгээр саналаас төслийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг.” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмж, төслийн 28 дугаар зүйлийн 28.2.14 дэх заалтыг өөрчлөхөөр, төслийн 36 дугаар зүйлийн 36.11. 41 дүгээр зүйлийн 41.8,42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсэгт оруулсан өөрчлөлттэй холбогдуулан төслийн 41 дүгээр зүйлийн 41.9.2 дахь заалтыг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байна.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт, тайлбар авлаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.