Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн

2020-12-22 15:05:46

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч эрс чангарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй