Шууд Chart

Батсүмбэр сумын шинэ сүлд дуу

2014-05-06 15:01:00

Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 90 жилийн ой ирэх 07-р сард тохионо.

Уг ойгоо угтаж, Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Д.Ганболдын санаачлагаар Батсүмбэр сумын шинэ дуу мэндэллээ.

“Зүрхнээ сүмбэрлэх нутаг” дууны  үгийг МУСТА, сэтгүүлч Ж.Жаргалсайхан бичиж, хөгжмийг МУУГЗ С.Баатарсүх зохиожээ.

Нутгийн тухай сайхан дууг Буриадын  УГЖ, МУСТА, дуучин Д.Бямбажав дуулж амьдруулжээ.
 
“Зүрхнээ сүмбэрлэх нутаг” дууны үгийг Та бүхэндээ хүргэж байна.
Хүйн голоо хөвөөлсөн
Зон олноо саналаа
Хүслийн алсад хөтөлсөн
Харгуй замаараа ирлээ
Сэтгэлд минь уяатай
Суварга толгой уул минь
Бодлын учиг хөвөрдсөн
Баянголоо харлаа
Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх
Мандал Хайрхан уул минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа
Хүүхэд насны инээдээ
Сумын төвөөс оллоо
Хайрын намуун шивнээгээ
Сөгнөгөрөөсөө сонслоо
Балчир насны дурсамж минь
Баянбууралд сэргэлээ
Үдлэгийн талбайг сэртэл
Уярч дуулж хонолоо
Дт: Бодлын үзүүрт уяатай
Батсүмбэр нутаг минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа
Өвгөдийнхөө алтан жамыг
Өвлөн сахиж ирлээ
Ноён уул хайрхандаа
Сүслэн залбирч явнаа
Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх
Мандал Хайрхан уул минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Батсүмбэр сумын шинэ сүлд дуу  
Үзсэн: 3019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй