Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2021-04-15 06:23:57

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм хүйтэн байна.

2021 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 18, 19-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм  хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй