Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

2021-04-16 14:54:29

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

2021 оны 04 дүгээр сарын 16-ны 20 цагаас 04 дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх гол орчмоор цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй