Шууд Chart

Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно

2021-04-17 14:52:26

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2021 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Сэлэнгэ голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрнэ.


Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй