Шууд Chart

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-05-04 14:26:50

2021 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Шарын гол, Хангай нуруунаас эхтэй Идэр, Завхан болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см, Идэр гол Их-Уул сум орчимд  үерийн түвшинг 10 см даван үерлэж байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 5-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 15-35 см (Хутаг сум орчимд 20 , Хялгант баг орчимд 35 см, Зүүнбүрэн сум орчимд 15, Сүхбаатар орчимд 15 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-100 см даван үерлэнэ.

Иймд дээр дурьдагдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй