Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

2021-05-06 15:23:04

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 05 дугаар сарын 06-ны 20 цагаас 05 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ         

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи  8, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй