Шууд Chart

Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-05-10 11:20:44

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байна.

Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг  10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу 5 дугаар сарын 11-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50 см даван үерлэнэ.

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-05-10


Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй