Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2021-05-16 15:31:25

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Маргааш өдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2021 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 0-2 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй