Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-05-18 11:42:54

2021 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сары 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Анхааруулга мэдээ: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй, салхи шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-нд  баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар нилээд дулаарч, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн , өдөртөө 4-9 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12  хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй