Шууд Chart

Шатахууны үнийн асуудлаар шуурхай мэдээлэл хүргэж байна

2021-06-11 22:13:41

Шатахууны үнийн асуудлаар шуурхай мэдээлэл хүргэж байна

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдөр АМГТ болон УУХЯ-нд тодорхой ААН-үүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тархаж байгаа шиг 600 хүртэлх төгрөгөөр өсөхгүй.

Яагаад гэвэл 2021 оны гуравдугаар сард гарсан ЗГ-ын тогтоолоор Монгол Улсын нөөцийг 30 мянган тонноор АИ92 бензинийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 бензинийг 1450 үнэтэй худалдаалагдаж байна. Тиймээс маргаашаас үнийн өсөлт явагдахгүй" гэв.


Шатахууны үнийн асуудлаар шуурхай мэдээлэл хүргэж байна  
Үзсэн: 3879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй