Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-06-14 12:42:09

2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сары 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

15-16-нд нутгийн зүүн хагаст, 17-19-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16-17-говь, тал, хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар  секундэд 12-14 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр хална.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 5511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй