Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжүүлж байна

2021-06-15 15:02:51

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Туул гол үерийн түвшинг 5-15 см давсан байна.

Мөн түүнчлэн Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Хархираа, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 20-40 см, Ерөө гол Дулаанхаан, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 16-ны өдөр Туул гол Сэлэнгэ мөрний эхээр /Тосонцэнгэл, Хутаг, Хялгант баг/ усны түвшин 5-15 см нэмэгдэж, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна. 

Ойрын өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-15


Үерийн аюулаас сэрэмжүүлж байна  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй