
2021 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сары 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ 7 хоногт ихэнх нутгаар халж, халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.