
2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см, ус судлалын Ерөө-Дулаанхаан, Орхон-Сүхбаатар, Онги- Арвайхээр, Онон-Дадал харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-06
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 1544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.