
Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Тухайлбал, Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүсчээ.
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцох бөгөөд Төв аймгийн Эрдэнэ суман дахь бэлтгэлийн баазад бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Ташрамд дуулгахад, Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд “Michel Amazonka” бол таван багц хувцас нь Японы алдарт “Мизүно” брэндийнх аж.
“Токио-2020” олимпод зодоглох чөлөөт бөхийн шигшээд хувцас хэрэгслийг нь гардууллаа | ||
Үзсэн: 2168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.