Шууд Chart

Б.Хулан, Б.Халиун нар өсвөр үеийн ДАШТ-д зодоглоно

2021-07-19 11:51:00

“Женко” клубийн тамирчин, Япон улсад амьдардаг эгч дүү Б.Хулан, Б.Халиун нар аавынхаа хамт тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм байна.

Ташрамд дуулгахад, эгч дүү бөх тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартны багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Хулан, Б.Халиун нар өсвөр үеийн ДАШТ-д зодоглоно  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй