
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн нас барснаас хоёр нь хүүхэд байжээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил нийслэлд л гэхэд 167 илэрсэн бөгөөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.