Шууд Chart

Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2021-07-21 14:37:19

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хотруу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.

Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үүрнээсээ төөрсөн хоёр бодгаль начин шонхорын нисгэл ангаахай, гэмтсэн нэг бодгаль хондлой цагаан ураацайг авч “Зэрлэг амьтан асрах байранд асарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн 8 дэгдээхийтэй хондон ангирыг барьж нууранд шилжүүлэн тавьжээ. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр бодгаль сарьсан багваахай,   2 бодгаль өмхий хүрэн, 1 бодгаль рашааны могой, хоёр бодгаль бамбай хоншоорт могойг барьж байгальд эргүүлэн тавилаа.

Улаанбаатар хот орчимд рашааны болон  бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 6544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй