Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-23 13:31:19

Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны өврийн Түй, Хэнтий нурууны арын Хэрлэн, Балж,  Орхон голын нийт уртын дагууд  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Таац, Түй, Онги, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байна.

Харин Орхон, Халх, Онги, Улз голууд үерийн аюултай түвшинг 5-15 см  даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-23


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй