Шууд Chart

Б.Баттөр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хандиваар “Өнөр бүл” төвд байгуулсан жюүжицүгийн клуб нээлтээ хийлээ

2021-07-23 15:26:37

Холимог тулааны тамирчин, “Монгол нинжа дайчид” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д хандивласан.

Өнөөдөр дээрх Жюү жицүгийн бие хамгаалах урлагийн дэвжээ, клубын нээлт болж, "Өнөр бүл” хүүхдийн төвд хүлээлгэн өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх тэргүүтэй хүн оролцов.

Ташрамд дуулгахад, тус дэвжээ, клуб “Токио-2020” олимпын нээлтийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд энэ үеэр “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр “Ирээдүйд олимпын медаль авах олон арван тамирчин энэ дэвжээнээс төрөн гараасай” хэмээн ерөөсөн юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Баттөр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хандиваар “Өнөр бүл” төвд байгуулсан жюүжицүгийн клуб нээлтээ хийлээ  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй