Шууд Chart

Азийн аварга Б.Чинзориг нөгөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана

2021-07-23 20:56:27

Армийн дэлхийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг олимпын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж байгаа. Тэрбээр 1994 онд төрсөн 27 настай Узбекистаны боксчин Катар улсын Доха хотноо болсон 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Абдураймов Элнуртай учраа таарчээ.

Түүний өрсөлдөгч Э.Абдураймов 2017 онд болсон Гамбургийн ДАШТ-д 5 дугаар байрт шалгарч, 2017 онд Ташкентад болсон Ази тивийн АШТ-д түрүүлж, 2021 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Азийн аваргаас хүрэл, Тайландын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн аварга Б.Чинзориг нөгөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй