Шууд Chart

Монголын баг нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын багтай тоглолоо

2021-07-25 13:42:50

Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр 13:00 цагт дөрөв дэх тоглолтоо нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг хийж, дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багт 21:5-аар хожигдлоо.

Тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч М.Цэрэнлхам гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авчээ. Хойд хөршийн баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болсон байна. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо авсан юм.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын баг нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын багтай тоглолоо  
Үзсэн: 2812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй