Шууд Chart

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнажээ

2021-07-25 18:17:02

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өөрийн тэсвэр хатуужлаар бусдыгаа үлгэрлэн цэргийн алба хаагчийн манлайллыг өндөрт өргөж чадсан ахлах ахлагч Э.Даваажамцыг багийн гишүүдийнх нь хамтаар хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Хүн бүр өөрийн зорилготой амьдардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөр, шавхагдашгүй тэвчээр гаргадгийг ахлах ахлагч Э.Даваажамц үлгэрлэн харууллаа. Аливаа ажлыг дэмжих сайхан, гэхдээ тэрхүү үйл ажиллагаа өрнөж байх мөч бүрд удирдагч хүний сэтгэл санаа байнга зовниж, үргэлж “түгшүүртэй” байдаг нь нууц биш. Харин уг ажил нь бодит биелэл болж үр дүнд хүрсний дараа л бидний сэтгэл тайвширч баярлаж, бахдах сэтгэл төрдөг юм. Энэ олон хоногийн турш түүнийг дагалдаж, ар талыг нь найдвартай хангасан Э.Даваажамцын гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье” гэв. Мөн цаашид энэхүү гүйлтийн туршлагаа судлан судалгаа хийх нь зүйтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, салбартаа төдийгүй хувийн амьдралдаа улам их амжилт гаргаарай. Таны хувьд аливаад тууштай байх аваас бүх хаалга нээлттэй шүү. Гагцхүү аархаж, омогшиж болохгүй, гол нь нийгэмдээ, хамт олондоо идэвхтэй манлайлагч нь байгаарай гэдгийг захилаа.

Үүнээс гадна “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч захирал Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлтийг дурсгажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнажээ  
Үзсэн: 6578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй