Шууд Chart

Б.Чинзоригийн тулаан өндөрлөв

2021-07-25 18:29:09

Ази тивийн аварга боксчин Б.Чинзориг олимпын наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр өнөөдөр Узбекистаны Элнур Абдураимовтай тулалдаж, 4:1-ээр ялагдлаа.

Б.Чинзориг тулааныг маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр эхний үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед дайралтаа багасаж, хамгаалалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед Элнур Абдураимов 5:0-ээр илүүрхжээ. Ийн шийдвэрлэх гуравдугаар үед Б.Чинзориг илүү тоглосон ч эцсийн дүн гарахад таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалт өгсөн бөгөөд хоёрдугаар үеийн тааруу тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ.

Харин энэ удаад олимпын рингэнд тун харамсалтай ялагдав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Чинзоригийн тулаан өндөрлөв  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй