Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2021-07-26 06:18:42

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй