Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-26 11:29:25

Долдугаар сарын 26-ний өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Хожуул, Заг, Цагаантуруут, Богд Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Заг,Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см давсан байна.

Харин Орхон голын нийт уртын дагууд мөн Халх гол үерийн аюултай түвшинг 5-40 см  даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-26


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй