Шууд Chart

Л.Баттөр: Энэ сарын 16-нд онгоцоор ирсэн иргэдээс дельта вирус илрээгүй

2021-07-26 14:15:53

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Олон улсын нислэгээр ирсэн иргэд вакцинжуулалтад хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй учир вакцины бүрэн тун хийлгэсэн ч бай гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг зочид буудалд тусгаарлаж байна. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүс вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэлээ коронавирусийн халдвар тээж ирэх, халдвар нь нууц үедээ байх магадлалтай учир Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нисэх онгоцны буудалд ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч байгаа.

Уг “Олон улсын нислэгээр ирсэн хүмүүсээс коронавирусийн дельта хувилбар илэрсэн” гэх ташаа мэдээллийн талаар ХӨСҮТ-ээс болон бусад мэргэжлийн байгууллагаас асууж, лавлаж тодруулах боломж байсан ч эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлж, хүн амыг стресс бухимдалд оруулж, дархлааг нь сулруулж байгаад харамсаж байна” гэлээ.

Мөн иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулалгүй сайтар баримтлах хэрэгтэй гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Баттөр: Энэ сарын 16-нд онгоцоор ирсэн иргэдээс дельта вирус илрээгүй  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй