Шууд Chart

Ахлах ахлагч Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагналаа

2021-07-27 11:22:06

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас Монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд эхлүүлж, эх орны зүүн хязгаар Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж Монголын хэт холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг багийн гишүүдийнх нь хамт хүлээн авч Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугласан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлт дурсгасан юм.

Тэгвэл өчигдөр Ховд аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, иргэд ахлах ахлагч Э.Даваажамцыг гэр бүлийнх нь хамт ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Ийн

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ахлах ахлагч Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагналаа  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй