Шууд Chart

Буган чулуун хөшөө ба холбогдох дурсгалт газруудын асуудлыг Дэлхийн өвийн хорооны чуулганаар хэлэлцэв

2021-07-27 15:52:55

Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр ээлжит чуулганы хуралдаанаар Дэлхийн өвд соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Буган чулуун хөшөө ба холбогдох дурсгалт газрууд” номинацын талаар авч хэлэлцэв.

Монгол Улсаас 2014 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад соёлын ангиллаар бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө ба холбогдох дурсгалт газрууд” өвтэй холбоотой Дэлхийн өвийн конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан 44 COM 8B.14 тоот урьдчилсан шийдвэрийг хэлэлцэж баталсан юм.

Дэлхийн өвийн хорооноос тус номинацыг илүү сайжруулж, ЮНЕСКО-ийн дэргэдэх Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, ирэх 2022 оны Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын гишүүн орнууд бүгд тус өвийг дараа жил Дэлхийн өвд бүртгэгдэхийг хүсч байгаагаа илэрхийлж амжилт хүсэв.

Хуралдааны үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тус шийдвэрийн талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-ийн 1972 оны конвенцын үйл ажиллагааны удирдамж болон Зөвлөх байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийн дагуу холбогдох бүх оролцогч талтай хамтран бүхий л нөөц бололцоогоо ашиглан хэрэгжүүлж ажиллах болно хэмээн мэдэгдэв.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Буган чулуун хөшөө ба холбогдох дурсгалт газруудын асуудлыг Дэлхийн өвийн хорооны чуулганаар хэлэлцэв  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй