Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-29 13:32:28

Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар  Сэлэнгэ мөрний эх, Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Байдраг, Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-95 см  даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 7-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-29


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй