Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-30 11:50:35

7 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар  Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Үүр, Хэнтий нурууны арын Улз, Увс нуурын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-80 см  даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-30


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй