Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-08-04 12:02:14

Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Дэлгэрмөрөн, Бүгсий Хангай нурууны өврийн Байдраг, Онги, арын Идэр, Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 60 см  даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-08-04


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй