Шууд Chart

Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо

2021-08-20 11:01:52

“Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдөр Токиог зорьж байна. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорилоо.

16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй