
Тус нэвтрүүлэгт Монгол Улсын шатрын анхны гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва, МШХ-ны хүндэт ерөнхийлөгч, гавьяат багш Д.Ламжав, Монгол Улсын анхны эмэгтэй олон улсын мастер, гавьяат багш С.Хандсүрэн, ФИДЕ мастер, ахмад шатарчдын дэлхийн аварга П.Бүжинлхам, ФИДЕ мастер шатрын олимпиадын дөрвөн удаагийн оролцогч Ч.Хүрэлбаатар, Шатрын бодлого зохиомжийн Олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү, МШХ-ны дэд ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Ц.Цогбаяр нар оролцлоо.
Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд оролцсон “Монголын спортын түүх” нэвтрүүлэг энэ сарын 26-н пүрэв гарагт 21:20 цагаас үзэгчдэд хүрнэ.
Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд түүхээ хуваалцлаа | ||
Үзсэн: 1391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.