
Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газруудад тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын явцад Туул, Сэлбэ, Улиастай голын усны сан бүхий газарт иргэд машин техник, бохир зүйл угаах, хог хаягдал хаях зэрэг зөрчил ихээр илэрч байгаа нь байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл /Усны тухай хууль зөрчих/-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол
” гэж заасан.Иймд иргэдийг хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй хандаж, хайрлаж, хамгаалахыг Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна.
Туул, Сэлбэ, Улиастай голд машин угаасан, хог хаясан зөрчил их гарч байна гэв | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.