
Япон улсын нийслэл Токио хотноо маргаашаас буюу 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд "Токио-2020" зуны паралимпын XVI наадам болно. "Токио-2020" зуны паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 6 төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан билээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний паралимпын хорооны тамирчдаас "Сидней-2000", "Афин-2004" зуны паралимпын наадамд Гавьяат тамирчин Ж.Лхагважав, "Бээжин-2008" зуны паралимпын наадамд Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн, "Лондон-2012" зуны паралимпын наадамд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, "РИО-2016" зуны паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин-2008" зуны паралимпын наадмын аварга Д.Баатаржав нар Төрийн далбаагаа барин жагсаж байсан түүхтэй.
Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.