Шууд Chart

Паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

2021-08-24 13:14:40

Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчин оролцохоор болж, “Рио-2016” паралимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс “Ковид-19”-ийн шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.

“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй